Бид бүгд л өдөр тутмын хийх зүйлсээ багасгаж, дуртай зүйлдээ илүү их цаг зарцуулахыг хүсдэг. Samsung SmartThings болон Galaxy AI-ийн тусламжтайгаар та ажлын цагаа оновчтой ашиглаж, өдөр бүр өөрийн үнэт цагаа хэмнэх боломжтой. Гэрийн ажлаа зохицуулахаас эхлээд ажилдаа үр бүтээлтэй байх хүртэл, Galaxy AI танд чухал бүхнээ зохицуулахад тусална. Энэ шинэ жилд бидний бүтээгдэхүүнүүд танд өөрчлөлтийг авчрах болно.
AI & та: ухаалгаар ажиллах
"Та долоо хоногийн хэдэн өдөр гэрээсээ ажиллаж байгаа эсвэл олон үүрэг хариуцлага дунд завгүй хуваариа зохицуулж байгаа эсэхээс үл хамааран зөв хэрэгслүүдтэй байх нь бүхнийг цагт нь амжуулахад чухал үүрэг гүйцэтгэнэ.
Galaxy S25 Ultra-ийн Now Brief нь таны ажлын өдөрт үнэнч туслах байж чадна. Өглөө бүр тухайн өдрийн төлөвлөгөөгөө шууд түгжээтэй дэлгэцээсээ харан эхлүүлээрэй. Now Brief-ийн контентыг өөрт хамгийн чухал зүйлсийг харуулах байдлаар тохируулах боломжтой. Өдрийн турш гарах хуваарийн сануулга таныг ажлаа марталгүй амжуулахад туслах болно. Харин оройн товч тойм нь таны тухайн өдрийн бүтээмжийг эргэн харахад туслах болно."
AI & та: мэргэжлийн тогооч шиг хоол хийх
Бид "ажлын горим"-оо дуусгаад "эцэг эхийн горим" руу шилжих хэрэгтэй болдог. Энэ нь ихэвчлэн оройн хоолонд юу хийх вэ гэсэн асуултаар эхэлдэг. SmartThings болон AI хамтран энэхүү нэг хэвийн уйтгартай гэрийн ажлыг технологийн тусламжтайгаар сонирхолтой даалгавар болгохыг зорьсон. Гэрт байгаа зүйлсээрээ ямар хоол хийх вэ гэж гайхахын оронд Samsung Family Hub™ Хөргөгч нь AI Family Hub™+ болон AI Vision Inside2 функцүүдийг ашиглан хоол бэлтгэх үйл явцыг илүү амархан болгоно. AI Vision Inside нь хөргөгч доторх зүйлсийг таньж, таныг дэлгүүр орохдоо ямар хүнсний бүтээгдэхүүн авахыг тодорхойлоход тус болно.
Бэлтгэл ажил дууссаны дараа AI хэдхэн даралтаар бүх зүйлийг бэлэн болгоно. SmartThings3-тай AI Family Hub™+ дээр та хэрэгцээт жороо хайж долоо хоногийн хоолны төлөвлөгөөгөө гаргах боломжтой. Түүнчлэн хөргөгчөөсөө бусад SmartThings-д дэмжлэгтэй цахилгаан хэрэгслүүдийг удирдах боломжтой. AI нь гал тогоонд гар нэмэх туслахын үүргийг гүйцэтгэж хоол хийх явцыг амархан болгоно.
AI & та: энтертайнментад хөтөлнө
Оройн хоолны дараа гэр бүлээрээ амарсан ч, найз нөхдөө гэртээ урьсан ч бид ихэнхдээ телевизийн өмнө суух болдог. AI бүхий Samsung Neo QLED 8K4 нь танд амралтаа хамгийн таатайгаар өнгөрүүлэхэд тусална. Adaptive Sound Pro болон Active Voice Amplifier нь дууг таны байгаа орчинд тааруулж аудио мэдрэмжийг дээшлүүлдэг. AI процессор нь таны үзэж буй контентыг автоматаар 8K нарийвчлал6,7 - руу дээшлүүлдэг⁵. Энэ нь гэртээ тухтай сууж байхдаа ч кино театрт байгаа юм шиг мэдрэмжийг өгнө. Энэ жил таны амралтыг шинэчлэхээр AI ирлээ.
AI & та: тайван амралт
Сайн унтаж амрах нь үр бүтээлтэй ажилтан, халамжтай эцэг эх мөн эрүүл биетэй байхад хамгийн чухал хүчин зүйл юм. Galaxy Watch7-ийн тусламжтайгаар та өөрийн нойрны хэв маяг болон эрүүл мэндийн талаарх нарийвчилсан мэдээллийг авах боломжтой. Таны бугуйнд эвтэйхэн таарах энэхүү төхөөрөмжид ямар их технологи агуулагдаж байгаад та гайхах болно.
Мөн Galaxy Watch7 нь таны бие махбодын байдлыг илэрхийлэх Energy Score10-ийг тооцоолж маргаашийн өдөрт та хэр бэлэн байгааг тооцоолон харуулна. Хамгийн гайхалтай нь юу гээч? Та бүх эрүүл мэндийн мэдээллээ Galaxy Z Flip6 дээрх Samsung Health аппликейшн дээрээс график, хүснэгт болон хувийн зөвлөмжүүдтэй нь хамт харах боломжтой.
AI & та: таны тэжээвэр амьтныг халамжилна
Та нохойтойгоо эрхлэхээсээ илүү цэвэрлэгээнд цаг зарцуулдаг юм биш биз? Bespoke Jet Bot Combo™-той ухаалаг цэвэрлэгээг сонгон шалаа цэвэрлүүлж, чийгтэй цэвэрлэгээ хийлгүүлээрэй. Ингэснээр хайртай нохойтойгоо тоглох цагаа нэмээрэй. Jet Bot нь таны гэрийн зохион байгуулалтыг тогтоон саад тотгорыг¹¹ таньж мэддэг тул сул хэвтэх цэнэглэгчийн утас эсвэл нохойны тоглоом гэх мэт зүйлсийг сорохгүй. Мөн шалны төрлийг¹² автоматаар тогтоож тохирох горимд шилжинэ. Galaxy төхөөрөмжөөр хаанаас ч удирдах боломжтой тул та цэцэрлэгт хүрээлэнгээс буцаж ирэхэд шал тань гялалзаж байх болно.
Цаг хугацаа бол таны хамгийн үнэ цэнтэй нөөц бөгөөд өдөрт зөвхөн тодорхой хэмжээнд л бидэнд олгогдсон байдаг. Тиймээс мөч бүрийг хамгийн ашигтайгаар зарцуулах нь чухал. Ажлаас эхлээд гэр бүлтэйгээ өнгөрүүлэх цаг хүртэл өдрийн бүх хэсгийг Galaxy AI болон SmartThings ашиглан бүтээмжтэй бас үр ашигтайгаар өнгөрүүлээрэй. AI болон SmartThings-ийг ашиглан амьдралдаа ухаалаг шийдвэрүүдийг нэмээрэй.
Дараах түүхүүдийг унших
1. Now Brief функцийг ашиглахад Samsung Account-аар нэвтрэх шаардлагатай. Үйлчилгээний боломжит байдал нь улс, хэл, төхөөрөмжийн загвар эсвэл апп-аас хамаарч өөрчлөгдөж болно. Зарим функцүүд сүлжээний холболт шаардаж болно. Хуваарийн мэдэгдлийг Android календарийн өгөгдлийн санг ашигладаг календарийн апп-ууд дэмждэг бөгөөд Samsung Calendar суулгасан бол боломжтой.
2. 2025 оны 4-р сарын байдлаар AI Vision Inside нь 37 төрлийн жимс болон хүнсний ногоог таньж чаддаг. Танихгүй зүйлсийг хоосон гэж жагсааж болно. AI Vision Inside нь хөргөгчийн хаалганы хажуугийн савнууд эсвэл хөлдөөгчийн зүйлсийг таньж чадахгүй. Энэ нь гүн сургалтын загварууд дээр суурилдаг бөгөөд тэдгээр нь оновчтой байдлыг сайжруулахын тулд үе үе шинэчлэгдэж болно.
3. Android болон iOS төхөөрөмжүүд дээр ашиглах боломжтой. Wi-Fi холболт болон Samsung account шаардлагатай. Аль аль нь төхөөрөмжүүдийг нэг Samsung account дээр нэвтрэх шаардлагатай.
4. 2024 оноос хойш гарсан бүтээгдэхүүнүүдэд AI функцүүд ашиглах боломжтой.
5. 8K resolution руу өсгөхийн тулд AI-д суурилсан томьёог ашигладаг. Үр дүнд нь гарсан дүрслэл эх сурвалжаас хамааран өөр өөр байж болно.
6. Үзэх байдал нь агуулга болон форматын төрлөөс хамааран өөрчлөгдөж болно.
7. 8K upscaling руу өсгөх нь PC холболт болон Game Mode-д хамаарахгүй.
8. Даавууны материал мэдрэх AI алгоритм нь 3 төрлийн даавууг (Хөвөн, Зөөлөн, Алчуур) 8 фунт хүртэлх жинтэй хувцаснуудад мэдэрдэг. Холилдсон хувцаснууд оновчтойгоор таних байдлыг бууруулж болно. Бодит үр дүн нь хувь хүнээс хамааран өөр өөр байж болно. Ижил төстэй материалтай хувцаснуудыг хамт угааж урагдахаас сэргийлнэ үү.
9. Унтах байдал хянах функцүүд нь зөвхөн ерөнхий эрүүл мэнд ба фитнес зорилгоор зориулагдсан. Аливаа эмнэлгийн нөхцөл байдал эсвэл унтах эмгэгийг илрүүлэх, оношлох, эмчлэх зорилгоор хэрэглэгдэхгүй. Үр дүн нь зөвхөн танд зориулагдсан болно. Зөвлөгөө хэрэгтэй бол мэргэжлийн эмчээс аваарай. Sleep Coaching нь дор хаяж 7 өдрийн унтлагын мэдээлэл шаардлагатай. Энэ нь амралтын 2 өдөртэйгөө нийлсэн тоо болно.
10. Energy Score нь зөвхөн ерөнхий эрүүл мэнд ба фитнес-д зориулагдсан. Energy Score нь Galaxy Ring эсвэл Galaxy Watch 4 цуврал болон түүнээс хойших Samsung Galaxy Watch загваруудад л ажиллана. Energy Score оноог шалгахын тулд Samsung Galaxy Watch эсвэл Galaxy Ring дээрх эрүүл мэндийн мэдээлэл Samsung Health апп дээрх мэдээлэлтэй нэг байх шаардлагатай. Energy Score нь дор хаяж нэг өдрийн нойрсож байх үеийн унтах байдал, хөдөлгөөн болон зүрхний цохилтын мэдээллийг ашигладаг.
11. Объект таних чадвар нь объектын дүрс болон орчны нөхцөл байдлаас хамаарч өөрчлөгдөж болно. Зөвхөн зарим объектын төрлүүдийг л танигдана. Жишээ объектууд: агааржуулагч (босоо), хөргөгч, BESPOKE (хөргөгч/угаалгын машин), телевиз, угаалгын машин/хийлэгч, агаар цэвэршүүлэгч, AirDresser, буйдан, ор, номын тавиур, ширээ, тэжээвэр амьтны өтгөн, цахилгаан кабель, алчуур/оймс, аяга, шил, сав, таг, ваар, шалны дэвсгэр, хивс, хувцасны өлгүүр, гутал, тавцан, жингийн тавцан, цахилгаан тэжээл, хөндлөн хөлтэй тавилга, тавилгын хөл, дугуйтай сандал, тэжээвэр амьтны үсэн бөмбөг, утас, толбо, хаалганы босго, үүдний хаалга. Толбо таних функцийг SmartThings апп ашиглан түрүүлж идэвхжүүлэх шаардлагатай. SmartThings апп шаардлагатай бөгөөд Android болон iOS дээр ашиглах боломжтой. Мөн Wi-Fi холболт болон Samsung account шаардлагатай.
12. Манай гүн сургалтын загвар нь урьдчилан тодорхойлсон багц дата дээр суурилдаг бөгөөд буруу эсвэл дутагдалтай мэдээлэл өгч болно. Шинэ дата багцууд нь оновчтой байдлыг сайжруулахын тулд бидний сургалтын загварт байнга нэмэгдэх боломжтой.